Монголын жүдогийн их уналтын жил эхэлж байна уу даа..?!!!
Монголын жүдогийн их уналтын жил эхэлж байна уу даа..?!!!

Сурталчилгаа
Монголын жүдогийн их уналтын жил эхэлж байна уу даа..?!!!

 

Өнгөрөгч амралын өдрүүдэд жүдо бөхийн Анталиягийн гран при тэмцээн явагдаж дууслаа. Уг тэмцээнд манай улсаас 19 жүдоч барилдаж нэг мөнгө (МУГТ М.Уранцэцэг), гурван шагналт байр (МУГТ Г.Болдбаатар, МУГТ Г.Одбаяр, Г.Хэрлэн нар) хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Он гарсаар манай бөхчүүд хэд хэдэн тэмцээнд оролцсон ч амжилт тааруу байгаад жүдо бөх сонирхогчид сошиал орчинд өргөн хэлэлцүүлэг өрнүүлсээр байна. Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар аварга ч өөрийн санаа зовнилоо нийгмийн сүлжээнд хэлж, жүдо сонирхогчид маш олноороо асуудал дэвшүүлж байна. Бид эндээс нэгэн жүдо сонирхогчийн нийтлэлийг сонгон авч уншигчиддаа толилуулж байна. Гашуун боловч үнэнийг тэр өгүүлжээ. 

Сонирхогчийн зовнил буюу Монголын жүдо олимпод бэлэн үү

Уг нь бид энэ спортоор аль 39 жилийн өмнө олимпын медаль хүртсэн. Гэвч сайн бөхчүүд байсан хэдий ч ямар нэг шалтгаанаар дэлхийд цахиур хагалж чадахгүй явсаар 1996 онд дахин медаль авч жүдо бөх чөлөөт бөх шиг гол найдвараа тавьдаг, хардаг, медаль хүлээдэг спорт болсон. Тэр бүү хэл олимпын анхны монгол аваргыг төрүүлж, түүхэндээ нэжгээд дэлхийн аваргатай болж, хөгжил нь миний бодлоор 2017 онд оргилдоо хүрсэн билээ. Бидний найдаж, дэмждэг, багийн лидерүүд болох Урнаа, Сумъяа, Амараа, Болдоо нар Бээжингийн олимпын дараагаас бэлтгэгдсэн найман жилийн хөдөлмөрийн бүтээгдэхүүн. Сайн бэлтгэсэн, сайн ч үзсэн, дэлхийд танигдсан. Одоо болтол ихэнхи нь дэвжээнээс буугаагүй. Бид ч мөнх настай мэт одоо ч итгэл тавьсаар байгаа ч тэд нас нь аль хэдийн 30 насны босгонд тулж, зарим нь давжээ. Гэтэл тэдэнтэй тулж байгаа залуус 19-20 настайдаа л дэлхийн аварга болчихож байна. Залуусаа дэмжье гээд явууллаа. Явсан ч нэг давж чадахгүй байна. Тооны хувьд нөөц байна. Харин чанар бол үнэхээр муу. Токиод барилдах залуус бол Абе, Цүкаса, Билодид, Климкайт, Дегучи нар шиг аварга нь болоогүй юм гэхэд аранга нь болж одооноос нэрээ зарлаж, томчуудыг айлгаж байх ёстой. Энэ зарчмаар бол бидэнд "шинэ нэр" ирэх олимпийн өмнө л лав дуулдахгүй нь. 
Байгаа нь жингийнхээ лидерүүдийг бүрэн цуглаагүй ганц нэг тэмцээний завсраар ганц нэг медаль авч, түүгээр нь бид бахархаж, нэр тахалж суух нь бас л өрөөсгөл. Тэртэй тэргүй монголын жүдо иймэрхүү тэмцээнээс медаль хүртэх чансаатай болсон. Гэвч залуу үе маань үүнийг ч баталгаатай хийж чадахгүй байгаа нь асуудал.
Яг үнэндээ бид хууччуулынхаа авсан медалиар нүүр тахлаад тайвшираад байх шиг..

Шүүгчид буруутай юу?

Манай аль ч спортод үеийн үед байсаар ирсэн. Олон ч мундаг тамирчид сайхан боломжүүдаа зөндөө л алдсан. Монголын тамирчныг эхэлж торгуулахгүйн тулд бид өөрсдөө хөдөлж, санаачлагатай, идэвхитэй барилдах ёстой. 
Угаас аль ч орны хөгжөөн дэмжигчдэд шүүгч өөрсдийнх нь эсрэг ажиллаад байгаа юм шиг санагддаг нь бичигдээгүй хууль. Түүнийх нь эсрэг бид шүүгчтэй, үзэгчтэй нь баавартай хождог байх л арга ухаан, сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй. Одоо тэмцээний сугалааг хараад Япон Солонгос, Франц гээд лидер байвал "за даа энэ ч" гээд таамаглахад нэг их буруудахгүй л байна.

Олимпод яах вэ?

Зарим хүн энэ яасан бараан, билэггүй "товарищ" вэ гэх л байх. Гэхдээ одоо бол нулимсаа залгиад ч зөвшөөрөхөөс аргагүй байна.
Бид оргил үедээ буюу 13 жинд буюу бараг бүтэн багаар орсон харин одоо.. Үүнийг ч жүдо мэддэг, сонирхдог хүн бүхэн тоолчихно. 
Эрэгтэйчүүд бол чардайж байгаад бүтэн багийн эрх авчих байх. Харин медаль хүртэх үү гэвэл баталгаатай хариулахад хэцүү. 
Эмэгтэй бол ерөөсөө л 48, 57, 63 орно. Харин медальд бол хоёр нь зүтгэнэ.
Гэхдээ бас л асуудалтай. Учир нь энэ олимп жүдогийн өлгий нутагт болно. Манай хоёр бол Япон бөхчүүдийн толгойны өвчин. Тэд нутагтаа биднийг шүүгчтэйгээ, үзэгчтэйгээ хамжаад ч болтугай хариугаа авч нуга дарахыг л хичээнэ. Үүнээс гарахын тулд, итгэл төгс медальтай байхын тулд бид сургалт, барилдааны тактик, мэх техник гээд л бүх юмаа цогцоор нь өөрчлөх шаардлагатай болжээ. Мэргэжлийн хүмүүс нь маниар хэлүүлэлтгүй мэдэж байгаа хэмээн найднам.
Энэ бүхнийг эргээд дүгнэхэд . Аль спортын төрөлд үе шилжихэд уналтын үе тохиодог. Гэвч тэр нь манай хувьд буруу үедээ буюу олимпийн өмнөх энэ цаг үед тохиогоод байх шиг. Хөгжөөн дэмжигчид бид ч эцсээ хүртэл тамирчдаа дэмжиж, горьдлого тээх нь тодорхой. Гэвч нүцгэн үнэнтэй нүүр тулж, нүдээр харах гашуун цаг ойртож байгаа юм биш биз. Хэрэв тийм бол тэр нь олимпийн дараагаас байгаасай

Цогтсайхан Наранжаргал


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Холбоо ажлаа муу хийжээ. Түүнээс улбаалсан одон дутагдал байна. Хамгийн 1-рт пасгалжуулагч алша. 2-рт калгамж халаа алга.

  2. Judo

    Yuun unaltiin jil gej naaduulaa odo zogsoo. Beltgel bish zugaalah chini ihdej bna. Jild 2 temceend yvdag btal odo sard 2 yvjiina. Yu bolj bga yum henii mongooe zugaalaad bha yum. Novshnuud zugeer. Jild hoer l yvj barild oor yum herggu

  3. Зочин

    Цагаанбаатарын бичсэн нийтлэлийг уншиж байхад жүдо бөхийн холбоонд гол асуудал байгаа гэж ойлгосон. Бөхбат гэдэг нөхөр муйхарлаад байдаг бололтой

  4. Г.Батнасан

    Үнэн шүү. Бэлтгэлийн ачаа даахгүй залуус ч хол явахгүй дээ. Ачаалалтай бэлтгэл хийлгэчих дасгалжуулагч ч алга.

  5. нямаа

    холбоо нэг биш байгаа амбиц хөөсөн нөхөд их байх шиг

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0