Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Эрэгтэйчүүдийн -73кг жингийн D хэсгийг ДАШТ-ий хүрэл медальт МУГТ Г.Одбаяр тэргүүлэн барилдаж буй тул эхний тойрогт гоц мөргөсөн. Харин хоёрдугаар тойрогт Италийн жүдоч Гиованни Эспоситотой барилдан нэмэлт цагт ваза-ари үнэлгээгээр яллаа. Хоёр бөхийн хувьд өнгөрсөн жил Будапештийн гран при тэмцээнд учраа тааран барилдаж манай гавьяат ялж байсан удаатай.
МУГТ Г.Одбаяр хоёрдугаар тойрогт Италийн жүдоч Гиованни Эспоситог ялсан барилдааны бичлэгийг толилуулж байна.