Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 63кг, 70кг, эрэгтэйчүүдийн 73кг, 81кг жингийн барилдаанууд явагдаж байгаа ба манайхаас гурван жинд МУГТ Г.Одбаяр тэргүүтэй дөрвөн бөх барилдсанаас одоогийн байдлаар эмэгтэйчүүдийн -63кг жинд Ц.Сүнжидмаа, эрэгтэйчүүдийн -73кг жинд барилдсан Г.Чойжилсүрэн нар нэгдүгээр тойрогт, -81кг жинд барилдсан Б.Мөрренцин хоёрдугаар тойрогт хожигдон тэмцээнээ дуусгаад байна.
Эрэгтэйчүүдийн -73кг жингийн D хэсгийг ДАШТ-ий хүрэл медальт МУГТ Г.Одбаяр тэргүүлэн барилдаж буй тул эхний тойрогт гоц мөргөсөн. Харин яг одоо хоёрдугаар тойрогт Италийн жүдоч Гиованни Эспоситотой барилдахаар гуравдугаар дэвжээнээ гарч ирлээ. Хоёр бөхийн хувьд өнгөрсөн жил Будапештийн гран при тэмцээнд учраа тааран барилдаж манай гавьяат ялж байсан удаатай.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.