Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр тэмцээн хоёр дахь өдрөө эмэгтэйчүүдийн 63кг, 70кг, эрэгтэйчүүдийн 73кг, 81кг жингийн барилдаануудаар үргэжлэн явагдах ба манайхаас гурван жинд МУГТ Г.Одбаяр тэргүүтэй дөрвөн бөх барилдснаас одоогийн байдлаар эмэгтэйчүүдийн Ц.Сүнжидмаа, эрэгтэйчүүдийн -73кг жинд барилдсан Г.Чойжилсүрэн нар хожигдон тэмцээнээ дуусгаад байна.
Эрэгтэйчүүдийн -81кг жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин Б.Мөрренцэн эхний тойрогт Йорданы жүдоч Бейкэр Алзиданийнтэй барилдан ваза-ари үнэлгээгээр ялсан. Йорданы жүдочийн хувьд энэ жил 31 настай бол Б.Мөрренцэнгийн хувьд шинэ залуу тамирчин юм.
Харин одоо хоёрдугаар тойрогт БНХАУ-ын жүдоч Най Ригаки Найтай нэгдүгээр дэвжээн дээр барилдана.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.