Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр тэмцээн хоёр дахь өдрөө эмэгтэйчүүдийн 63кг, 70кг, эрэгтэйчүүдийн 73кг, 81кг жингийн барилдаануудаар үргэжлэн явагдах ба манайхаас гурван жинд МУГТ Г.Одбаяр тэргүүтэй дөрвөн бөх барилдана.
Эрэгтэйчүүдийн -81кг жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин Б.Мөрренцэн эхний тойрогт Йорданы жүдоч Бейкэр Алзиданийнтэй барилдан вазар-ари үнэлгээгээр ялалт байгууллаа. Йорданы жүдочийн хувьд энэ жил 31 настай бол Б.Мөрренцэнгийн хувьд шинэ залуу тамирчин юм.
Хоёрдугаар тойрогт тун удахгүй БНХАУ-ын Ригаки Найтай барилдана.
Эрэгтэйчүүдийн -81кг жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин Б.Мөрренцэн эхний тойрогт Йорданы жүдоч Бейкэр Алзиданийнтэй барилдан вазар-ари үнэлгээгээр ялсан бичлэгийг толилуулж байна.