Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. Турк улсын Анталия хотноо гурван өдрийн турш үргэлжлэх тэмцээнд энэ жил 76 орны 485 тамирчин оролцохоор болсон байна. Манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 тамирчин оролцох юм.
Дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг энэ удаагийн гран при тэмцээнд -52кг жинд барилдаж байгаа ба дараах барилдаануудыг хийж хагас шигшээд барилдах гэж байна.
- Эхний тойрогт Финланд улсын жүдоч Катри Каккотой барилдан ялсан.
- Хоёрдугаар тойрогт Унгарын жүдоч Река Пупптэй барилдан цэвэр ялсан. Река Пупп нь -52кг жинд 2386 оноотойгоор дэлхийн чансааны 19-т эрэмбэлэгдэж байгаа төдийгүй энэ удаагийн тэмцээнд жингээ тэргүүлэн барилдаж байсан юм.
- Тус жингийн А хэсгийн аваргын төлөө Азербейжаны Гултаж Маммадалиеватай хэдхэн секундын дотор цэвэр ялж хагас шигшээд барилдахаар боллоо.
Хагас шигшээд Бразилын жүдоч Ларисса Пиментатай нэгдүгээр дэвжээн дээр барилдах гэж байна. Хоёр жүдочийн хувьд анх удаагаа учраа тааран барилдах гэж байгаа ба Бразилын жүдоч Ларисса Пиментагийн хувьд энэ жил Пан Америкийн хоёр ч тэмцээнд түрүүлээд байгаагаас гадна өнгөрөгч Тбилисийн гран при тэмцээндээ жиндээ хүрэл медаль хүртээд байгаа юм.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.
mash in bayrlalaa