Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. Турк улсын Анталия хотноо гурван өдрийн турш үргэлжлэх тэмцээнд энэ жил 76 орны 485 тамирчин оролцохоор болсон байна. Манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 тамирчин оролцох юм.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас найман бөх барилдана.
Дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг энэ удаагийн гран при тэмцээнд -52кг жинд барилдаж байгаа ба эхний тойрогт Финланд улсын жүдоч Катри Каккотой барилдан ялсан. Харин яг одоо хоёрдугаар тойрогт Унгарын жүдоч Река Пупптэй барилдахаар нэгдүгээр дэвжээнээ гарч ирлээ. Река Пупп нь -52кг жинд 2386 оноотойгоор дэлхийн чансааны 19-т эрэмбэлэгдэж байгаа төдийгүй энэ удаагийн тэмцээнд жингээ тэргүүлэн барилдаж байгаа юм.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.