Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. Турк улсын Анталия хотноо гурван өдрийн турш үргэлжлэх тэмцээнд энэ жил 76 орны 485 тамирчин оролцохоор болсон байна. Манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 тамирчин оролцох юм.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас найман бөх барилдана.
Эрэгтэйчүүдийн -60 жингийн В хэсгийг тэргүүлэн барилдаж буй дэлхийн аварга МУГТ Г.Болдбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт яг одоо тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны Самет Кумтастай барилдахаар хоёрдугаар дэвжээнээ гарч ирлээ. Г.Болдбаатар гавьяатын хувьд 2731 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 15-д эрэмбэлэгдэж буй бол Туркын бөх Самет Кумтасын хувьд 421 оноотойгоор дэлхийн чансааны 80-д эрэмбэлэгдэж байна. Хоёр бөхийн насны хувьд манай гавьяат энэ жил 32 настай бол Туркын бөх 20 настай залуу бөх юм.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.