Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. Турк улсын Анталия хотноо гурван өдрийн турш үргэлжлэх тэмцээнд энэ жил 76 орны 485 тамирчин оролцохоор болсон байна. Манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 тамирчин оролцох юм.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас найман бөх барилдана.
Эмэгтэйчүүдийн -52кг жингийн С хэсэгт барилдаж буй Б.Хорлоодой эхний тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны Дамла Калискантай барилдахаар нэгдүгээр дэвжээнээ гарч ирлээ. Дамла Калискан нь өнгөрсөн жил Туркын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.