Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. Турк улсын Анталия хотноо гурван өдрийн турш үргэлжлэх тэмцээнд энэ жил 76 орны 485 тамирчин оролцохоор болсон байна. Манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 тамирчин оролцох юм.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас найман бөх барилдана.
Дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг энэ удаагийн гран при тэмцээнд -52кг жинд барилдаж байгаа ба эхний тойрогт Финланд улсын жүдоч Катри Каккотой барилдахаар нэгдүгээр дэвжээнээ гарч ирлээ. Хоёр бөхийн -52кг жин дэх чансаа ойролцоо бөгөөд урьд өмнө нь хоорондоо учраа таарч барилдаж байгаагүй юм.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.