Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. Турк улсын Анталия хотноо гурван өдрийн турш үргэлжлэх тэмцээнд энэ жил 76 орны 485 тамирчин оролцохоор болсон байна. Манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 тамирчин оролцох юм.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас найман бөх барилдана.
Яг одоо нэгдүгээр дэвжээнээ манайхны өнөөдрийн салхийг хагалж эмэгтэйчүүдийн -48кг жинд хүч үзэж буй Б.Ойдовчимэд Словени улсын жүдоч Маруса Стангартай барилдахаар дэвжээнээ гарч ирлээ. Словени жүдочийн хувьд 3505 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 14-т эрэмбэлэгдэж буй шилдэг жүдоч юм.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.