Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталиягийн гран при тэмцээн Турк улсын Анталия хотноо маргааш эхэлнэ. Нэр хүнд өндөртэй олон тамирчин оролцдог Анталия гран при тэмцээнд энэ жил 78 орны 537 тамирчин оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Манай улсаас дэлхийн аваргын дөрвөн медальтан гавьяатууд болох М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Г.Одбаяр тэргүүтэй 20 тамирчин оролцох урьдчилсан мэдүүлгээ өгчээ.
Яг одоо жүдо бөхийн Анталия гран при тэмцээний сугалааны ажил явагдаж байна. Монгол хүчтэнүүдийнхээ хэрхэн сугалаа татахыг хамтдаа үзэцгээе.