Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнөөдөр уламжлал ёсоор хүнд жингийн барилдаануудаар үргэлжилж байна. Тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар МУГТ М.Уранцэцэг өөрийн жиндээ хүрэл медаль хүртэж дөрвөн бөх шагналт байранд орсон байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -78кг, +78кг, эрэгтэйчүүдийн 90кг, -100кг, +100кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дөрвөн жинд таван бөх барилдснаас -90кг жинд барилдаж буй Г.Алтанбагана өрсөлдөгчдөө цэвэр ялсаар амжилттай барилдаж байна. Бусад бөхчүүд маань ялагдан тэмцээнэ дуусгаад байна.
Армийн Дэлхийн Аварга, Алдар Спорт Хорооны тамирчин Г.Алтанбагана эрэгтэйчүүдийн -90кг жингийн С хэсгийн аваргын төлөө тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх Века Гвиниашвилитэй хоёрдугааар дэвжээнээ барилдах гэж байна. Г.Алтанбагана жиндээ 3207 оноотойгоор дэлхийн чансааны 13-т эрэмбэлэгдэж байгаа бол Гүржийн бөх Века Гвиниашвили 2997 оноотойгоор 16-д эрэмбэлэгдэж байна. Хоёр бөхийн хувьд 2014 онд Улаанбаатарын гран при тэмцээний үеэр учраа таарч барилдахад манай бөх ялагдаж байсан удаатай. Гүржийн бөх энэ он гарсаар Экатеринбургийн их дуулга тэмцээнд мөнгөн медаль хүртээд байгаа тамирчин юм.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.