Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнөөдөр уламжлал ёсоор хүнд жингийн барилдаануудаар үргэлжилж байна. Тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар МУГТ М.Уранцэцэг өөрийн жиндээ хүрэл медаль хүртэж дөрвөн бөх шагналт байранд орсон байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -78кг, +78кг, эрэгтэйчүүдийн 90кг, -100кг, +100кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дөрвөн жинд таван бөх барилдана.
Армийн Дэлхийн Аварга, Алдар Спорт Хорооны тамирчин Г.Алтанбагана эрэгтэйчүүдийн -90кг жингийн В хэсгийг тэргүүлэн барилдах ба эхний тойрогт Их Британийн Фразер Чамберлайнтай барилдан цэвэр яллаа. Манай бөх тун удахгүй хоёрдугаар тойрогт Узбекстан улсын жүдоч Якёо Имамовтой барилдана.
Г.Алтанбагана Их Британийн Фразер Чамберлайныг цэвэр ялсан барилдааны бичлэгийг толилуулж байна.