Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнөөдөр уламжлал ёсоор хүнд жингийн барилдаануудаар үргэлжилж байна. Тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар МУГТ М.Уранцэцэг өөрийн жиндээ хүрэл медаль хүртэж дөрвөн бөх шагналт байранд орсон байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -78кг, +78кг, эрэгтэйчүүдийн 90кг, -100кг, +100кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дөрвөн жинд таван бөх барилдана.
Эрэгтэйчүүдийн -100кг жингийн С хэсэгт О.Хангал эхний тойрогт Литва улсын жүдоч Рокас Ненартавикиустэй барилдахаар гуравдугаар дэвжээнээ гарч ирлээ. О.Хангалын хувьд энэ жил 20 настай манай өсөх ирээдүйтэй жүдочдын нэг бөгөөд өнгөрсөн оны Осакагийн их дуулгад тун сайн барилдаж шагналт байранд шалгарч байсан юм.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.
Литва гээч юун литуаниа