Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнөөдөр уламжлал ёсоор хүнд жингийн барилдаануудаар үргэлжилж байна. Тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар МУГТ М.Уранцэцэг өөрийн жиндээ хүрэл медаль хүртэж дөрвөн бөх шагналт байранд орсон байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -78кг, +78кг, эрэгтэйчүүдийн 90кг, -100кг, +100кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дөрвөн жинд таван бөх барилдана.
Өнөөдрийн барилдааны салхийг хагалж нэгдүгээр дэвжээн дээр эмэгтэйчүүдийн -78кг жинд Б.Эрдэнэт-Од эхний тойрогт Израйль улсын жүдоч Инбар Ланиртай барилдахаар гарч ирлээ.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.