Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнөөдөр эхлэж байна. Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 371 жүдоч оролцох бол манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 15 хашир туршлагатай болон шинэ залуу тамирчид оролцох юм. Монголын баг тамирчдын мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Эмэгтэйчүүдийн -48кг жинг дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг тэргүүлэн барилдаж буй тул эхний тойрогт гоц мөргөн хоёрдугаар тойрогт Сербийн Андреа Стожадиновтой барилдан цэвэр ялсан билээ. Тэгвэл яг одоо гуравдугаар тойрогт Бразил улсын жүдоч Бригида Наталиатай нэгдүгээр дэвжээнээ барилдах гэж байна. Урнаа аваргын хувьд жингээ тэргүүлж буй бол Бразилын Бригида Наталиа 1130 оноотойгоор дэлхийн чансааны 34-т эрэмбэлэгдэж байна. Бригида Наталиа энэ он гарсаар Дюселдорфийн их дуулга, Тел Авивын гран при тэмцээнүүдээс хүрэл медаль хүртээд байгаа юм.
Мөн хоёрдугаар дэвжээнээ эрэгтэйчүүдийн -66кг жингийн гуравдугаар тойрогт Д.Алтансүх Украйн улсын жүдоч Хеворх Хачатриантай барилдаж байна.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.