Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнөөдөр эхлэж байна. Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 371 жүдоч оролцох бол манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 15 хашир туршлагатай болон шинэ залуу тамирчид оролцох юм. Монголын баг тамирчдын мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Эрэгтэйчүүдийн -60кг жинд Дэлхийн аваргын алт, хүрэл медаль МУГТ Г.Болдбаатар D хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөөд байсан бол яг одоо хоёрдугаар тойрогт Азербейжаны Тофиг Маммадовтой барилдахаар гуравдугаар дэвжээнээ гарч ирлээ. МУГТ Г.Болдбаатар 2485 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 16-д эрэмбэлэгдэж байна. Г.Болдбаатар гавьяат энэ жил 32 настай бол түүнтэй барилдах Азербейжан бөх 20 настай залуу юм.
Эрэгтэйчүүдийн -66кг жингийн С хэсгийг тэргүүлж буй Г.Хэрлэн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Киргизийн Ертур Турдубаевтэй барилдан торгуулиар цэвэр ялсан билээ. Тэгвэл яг одоо гуравдугаар тойрогт Энэтхэгийн Сайни Жаслийнтэй барилдахаар хоёрдугаар дэвжээнээ гарч ирлээ.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.