Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнөөдөр эхлэж байна. Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 371 жүдоч оролцох бол манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 15 хашир туршлагатай болон шинэ залуу тамирчид оролцох юм. Монголын баг тамирчдын мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр манай шилдэг долоон жүдоч барилдаж байгаа ба яг одоо хоёрдугаар дэвжээнээ эмэгтэйчүүдийн -48кг жинд барилдах Женко клубын залуу тамирчин Б.Ойдовчимэд эхний тойрогт Польшийн Эва Кониецнитэй барилдана.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.