ТОЙМ: Хару башёд их аварга Хакyхо М.Даваажаргал 42 дахь түрүүгээ хүртлээ

Сурталчилгаа
ТОЙМ: Хару башёд их аварга Хакyхо М.Даваажаргал 42 дахь түрүүгээ хүртлээ

 

Японы мэргэжлийн сумо бөхийн хару башё 15 хоногийн турш маш ширүүн өрсөлдөөн дунд өрнөж дууслаа. Энэ удаагийн хару башё нь Хэйсэй тооллын сүүлийн башё гэдэг утгаараа маш онцлогтой болж өндөрлөлөө. Европ тооллоор 1989 оноос хойш тоологдож буй Хэйсей эзэн хааны тоолол энэ оны тавдугаар сараас солигдож арлын Японд Шинэ эзэн хаан - Шинэ тоолол эхлэх гэж байна. Японы бүх албан бичиг баримт Европ тооллоор биш хааныхаа тооллоороо явагддаг. Японы он тоолол нь Японы эзэн хаан солигдох бүрийд дагаж өөрчлөгдөж байдаг гэсэн үг юм. 

Башёгийн сүүлийн барилдаан хүртэл Монгол бөхчүүд болох их аварга Хакухо М.Даваажаргал, маэгаширагийн 4-оос барилдсан Ичиножо А.Ичиноров нарын хооронд башёд түрүүлэх өрсөлдөөн явагдлаа. Их аваргаас нэг даваа дутаа явсан Ичиножо 15 дахь өдрийн барилдаанд ээлжит даваагаа авч 14 даваатай болоод байсан ба хамгийн сүүлд барилдах Монгол аваргуудын барилдаанаас шалтгаалан нэмэлт барилдаан гарах эсэх нь шийдэгдэх байлаа. Хэрэв Какүрюү аварга давбал их аварга Хакухотой даваа унааны харьцаа тэнцэн түрүү бөхийн нэмэлт барилдаан гарах байлаа. Хамгийн сүүлийн аваргуудын барилдаан тун ширүүхэн болж Хакухо аварга давснаар 42 дахь түрүүгээ хүртлээ. Тэрээр мөн 15 дахь удаагаа нэг ч уналгүйгээр 15 даван түрүүлж байна. Ичиножо А.Ичинноровын хувьд башёг 14 даваатайгаар дуусгаж ирэх башёд цол ахих нь тодорхой болж байна. 

Мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн хамгийн сүүлийн өдрийн гал гарсан барилдаануудын тоймыг хүлээн авч үзнэ үү. 

Жонидон зиндаанд нэг ч уналгүйгээр башёг тэргүүлсэн хоёр бөх болох Рога А.Амарсанаа (7:0) болон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (7:0) нарын үзүүр түрүү барилдааны бичлэгийг хүлээн авч үзнэ үү. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0