ТОЙМ: Японы мэргэжлийн сумо бөхийн хару башё 10 дахь өдрийн барилдаан

Сурталчилгаа
ТОЙМ: Японы мэргэжлийн сумо бөхийн хару башё 10 дахь өдрийн барилдаан

 

Японы мэргэжлийн сумо бөхийн хару башё 10 дахь өдрөө Осака хотноо үргэлжлэн явагдлаа. Башё дуусах дөхөж буй энэ өдрүүдэд барилдаан улам бүр сонирхолтой, өрсөлдөөнтэй явагдаж байна. Өчигдөр озеки болох Гойёдо (8-2), Точиношин (6-4) нар хоорондоо таарч озеки Гойёдо давснаар ээлжит даваагаа авлаа. Мөн түүнчлэн башёг уналгүйгээр ганцаараа тэргүүлж буй их аварга Хакухо М.Даваажаргалын ард нэг унаатайгаар эрэмбэлэгдэж байсан хоёр бөх болох озеки Такаясү, маэгашира Ичиножо А.Ичинноров нар барилдан Ичиножо маань ээлжит даваагаа авч тэргүүлэгчдийн эгнээнд нэг унаатайгаар үлдлээ. Өнгөрсөн башёд түрүүлсэн сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил, Их аварга Хакүхо нарын барилдаан өчигдрийн гол барилдаан байлаа. Өнгөрөгч башёд Их аваргыг өвдөг шороодуулсан Б.Мөнх-Оргил өчигдөр аваргыг барсангүй. Озеки цолны төлөө хүч үзэж буй секиваке Такакэйшо өчигдөр аварга Какүрюүг давснаар гурван башё дараалан ёкозүна цолтонг давлаа. Мөн найм дахь даваагаа авч сүүлийн гурван башёд 32 даваад байна.

Сумо бөхийн хару башёгийн 10 дахь өдөр Монгол бөхчүүд маань дараах амжилттай барилдаж байна.

Макүүчи зиндаа

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10:0
Ёкозүна Какүрюү М.Ананд. 8:2 
Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 4:6
Б-4 Ичиножо А.Ичинноров 9:1 
Дайшохо Ч.Шижирбаяр 4:6
Чиёошома Г.Мөнхсайхан 6:4

Жүрёо зиндаа

Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 6:4
Азүмарү С.Тодбилэг 4:6
Миторюү Б.Төрболд 5:5
Араваши Э.Дөлгөөн 8:2 
Кирибаяма Б.Лхагвасүрэн 6:4

Макүшита зиндаа

Сэйро А.Өнөболд 4:1 
Хошорюү С.Бямбасүрэн 2:3
Сакигакэ Я.Баттүшиг 2:3
Кёкүтосэн Э.Энхманлай 2:3
Кагамио Б.Нанжид 2:3
Гочозан Д.Ууганбаатар 3:2

Санданмэ зиндаа

Саданохикари Д.Наранцогт 2:3
Ёошояма Б.Анхбаяр 3:2

Жонидан зиндаа

Рога А.Амарсанаа 5:0 
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5:0 
Дайтэнма Н.Чинзориг 3:2

Сумо бөхийн хару башёгийн 10 дахь өдрийн барилдааны тоймыг хүлээн авч үзнэ үү.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Aboo

    Gan-Erdene sain barildaad hurdhan deeshee garaad ireesei

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0