Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна. Хоёр өдрийн дараах байдлаар Монгол улсын баг тамирчид нэг алт (-60кг жинд барилдсан Л.Өнөболд), нэг хүрэл медаль (-63кг жинд барилдаж буй Б.Ганхайч) хүртсэн амжилтаар энэ удаагийн их дуулга тэмцээнд 47 орноос медалийн чанараараа тавдугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдана. Монгол улсаас Л.Отгонбаатар тэргүүтэй шилдэг долоон бөх таван жинд хүч үзэх юм. Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолттой танилцахыг хүсвэл энд дарна уу.
Эрэгтэйчүүдийн +100кг жинг ДАШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин Ө.Дүүрэнбаяр тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Киргизстан улсын жүдоч Бекболот Токтогоновтой барилдахаар хоёрдугаар дэвжээнээ гарч ирлээ. Ө.Дүүрэнбаяр 3834 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж байгаа юм. Харин Киргизстан улсын Бекболот Токтогоновын хувьд 938 оноотойгоор дэлхийн чансааны 50-д эрэмбэлэгдэж байна. Хоёр бөхийн хувьд өнгөрсөн жил Дюселдорфийн их дуулга тэмцээнд учраа таарахад манай бөх ялагдаж байсан удаатай. Энэ удаа даагаа нэхэх бизээ.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх
Гуравдугаар дэвжээг шууд үзэх
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.