Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна. Хоёр өдрийн дараах байдлаар Монгол улсын баг тамирчид нэг алт (-60кг жинд барилдсан Л.Өнөболд), нэг хүрэл медаль (-63кг жинд барилдаж буй Б.Ганхайч) хүртсэн амжилтаар энэ удаагийн их дуулга тэмцээнд 47 орноос медалийн чанараараа тавдугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдана. Монгол улсаас Л.Отгонбаатар тэргүүтэй шилдэг долоон бөх таван жинд хүч үзэх юм. Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолттой танилцахыг хүсвэл энд дарна уу.
Эмэгтэйчүүдийн -78кг жинд Ш.Сэржмядаг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт уг жинг тэргүүлэн барилдаж буй дэлхийн аваргын хүрэл медальт, Их Британийн шилдэг жүдоч Натали Повелтэй барилдахаар нэгдүгээр дэвжээнээ гарч ирлээ. Натали Повелийн хувьтд 5179 оноотойгоор уг жинд дэлхийн чансааны 4-т эрэмбэлэгдэж байна.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх
Гуравдугаар дэвжээг шууд үзэх
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.