Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна. Хоёр өдрийн дараах байдлаар Монгол улсын баг тамирчид нэг алт (-60кг жинд барилдсан Л.Өнөболд), нэг хүрэл медаль (-63кг жинд барилдаж буй Б.Ганхайч) хүртсэн амжилтаар энэ удаагийн их дуулга тэмцээнд 47 орноос медалийн чанараараа тавдугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдана. Монгол улсаас Л.Отгонбаатар тэргүүтэй шилдэг долоон бөх таван жинд хүч үзэх юм. Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолттой танилцахыг хүсвэл энд дарна уу.
Эмэгтэйчүүдийн +78кг жинд барилдах Б.Мөнхтуяа эхний тойрогт Их Британи улсын жүдоч Сара Адлингтонтой барилдахаар нэгдүгээр дэвжээнээ тун удахгүй гарч ирнэ. Б.Мөнхтуяагийн хувьд 813 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 37-д эрэмбэлэгдэж байгаа бол Сара Адлингтоны хувьд 2614 оноотойгоор дэлхийн чансааны 15-д эрэмбэлэгдэж байна.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх
Гуравдугаар дэвжээг шууд үзэх
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.