Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдээр явагдаж дууслаа. Монголын баг тамирчид нэг мөнгө, хоёр гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар энэ удаагийн их дуулга тэмцээнийг өндөрлүүллээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү, эрэгтэйчүүдийн +100кг жинд Ө.Дүүрэнбаяр нар хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Дагвасүрэн шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтаар тэмцээнд оролцогч 93 орноос медалийн чанараар аравдугаар байранд эрэмбэлэгдлээ.
Манай сайт медаль хүртсэн тамирчдынхаа барилдаануудын бичлэгийг цувралаар хүргэж байгаа ба Ё.Басхүүгийн бүх барилдааны бичлэгийг энд дарж, Ө.Дүүрэнбаярын бичлэгийг энд дарж, МУГТ Д.Сумъяагийн барилдааны бичлэгүүдийг энд дарж үзнэ үү. Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүдийн -52кг жинд “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, 2019 оны Монгол Улсын аварга, шилдэг залуу жүдоч Л.Сосорбарам дараах барилдаануудыг хийж мөнгөн медаль хүртжээ.
Эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Хонг Конгын бөхийг гарт өчих мэхээр цэвэр ялсан.
Гуравдугаар тойрогт Туркын Коркмаз Ирэмтэй барилдан мөн цэвэр ялсан.
В хэсгийн аваргын төлөө Францийн Гнето Астридетэй барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр ялсан.
Хагас шигшээд Японы Чишима Маэдатай барилдан цэвэр ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
Л.Сосорбарам алтан медалийн төлөө олимпийн аварга, дэлхийн хошой аварга Косовогийн домогт Келменди аваргатай барилдан харамсалтайгаар торгуулиар ялагдаж мөнгөн медаль хүртлээ.
сайн бна шинэ үе гарч ирэх болсон
ene shalnii alchuurnuudiig gadagshaa yvuulj tatvar tulugch mongolchuudiin hurungiig ursgahiig eserguutsej baina