Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн гурван өдрийн турш тун өрсөлдөндөөнтэй барилдаануудаар дүүрэн байлаа.
Өчигдөр тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100кг жинд Ө.Дүүрэнбаяр урамтай сайхан барилдааныг үзүүлж хүрэл медаль хүртснээр монголын баг тамирчид нэг мөнгө, хоёр гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар энэ удаагийн их дуулга тэмцээнийг өндөрлүүллээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү, эрэгтэйчүүдийн +100кг жинд Ө.Дүүрэнбаяр нар хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Дагвасүрэн шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтаар тэмцээнд оролцогч 93 орноос медалийн чанараар аравдугаар байранд эрэмбэлэгдлээ.
www.livetv.mn/sport сайт уламжлал ёсоор их дуулга тэмцээнийг гурван өдрийн турш шууд дамжуулан үзүүлсэн ба монгол бөхчүүдээ дэвжээнд гарах бүрд нь тамирчныхаа талаар болон өрсөлдөгчийнх нь талаарх мэдээллийн хамт шуурхай мэдээлж байсан билээ.
Өнөөдөр их дуулга тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаанууд явагдаж манайхнаас эрэгтэйчүүдийн +100кг жинг тэргүүлсэн барилдсан “Алдар” спорт хороо, “SPS” телевизийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын хошой мөнгөн медальтай Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртэхдээ дараах барилдаануудыг хийжээ.
- А хэсэгт жингээ тэргүүлж буй тул эхний тойрогт гоц мөргөсөн.
- Хоёрдугаар тойрогт Австри улсын жүдоч Даниел Аллерсторфертэй барилдан илт илүүрхэн цэвэр ялсан юм.
- Гуравдугаар тойрогт Бразил улсын жүдоч Иносесио Жонастай барилдан цэвэр ялсан.
- "А" хэсгийн аваргын төлөө Риогийн олимпийн их наадмын мөнгөн медаль, өнгөрсөн жилийн дэлхийн аваргын хүрэл медальт Харасава Хисёшитэй барилдан ялагдаж дагах барилдаан хийхээр болсон юм.
- Дагах барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны Жоханнес Фрейг цэвэр ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Ө.Дүүрэнбаяр хүрэл медалийн төлөө Японы Огава Юсейтэй барилдан торгуулиар цэвэр ялж Дьюселдорф их дуулга тэмцээний хүрэл медалийг хүртлээ.
янзтай