Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдээр явагдаж дууслаа. Монголын баг тамирчид нэг мөнгө, хоёр гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар энэ удаагийн их дуулга тэмцээнийг өндөрлүүллээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү, эрэгтэйчүүдийн +100кг жинд Ө.Дүүрэнбаяр нар хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Дагвасүрэн шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтаар тэмцээнд оролцогч 93 орноос медалийн чанараар аравдугаар байранд эрэмбэлэгдлээ.
Манай сайт медаль хүртсэн тамирчдынхаа барилдаануудын бичлэгийг цувралаар хүргэж байгаа ба Ё.Басхүүгийн бүх барилдааны бичлэгийг энд дарж, Ө.Дүүрэнбаярын бичлэгийг энд дарж үзнэ үү. Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүдийн -57кг жинд олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяагийн бүх барилдааны бичлэгийг та бүхэндээ толилуулж байна.
Д.Сумъяа аварга жингийнхээ С хэсгийг тэргүүлэн барилдсан тул эхний тойрогт гоц мөргөсөн юм. Улмаар:
Хоёрдугаар тойрогт Австрийн Филмосер Сабринатай барилдан цэвэр ялсан.
Гуравдугаар тойрогт БНХАУ-ын Лу Тонжуантай барилдан торгуулиар цэвэр ялсан.
С хэсгийн аваргын төлөө Францийн Сара Леонитэй барилдан ваза-ари үнэлгээгээр ялсан юм.
Хагас шигшээд Олимпийн "аварга" Бразилын Рафаела Силватай барилдан цагийн төгсгөлд ваза-ари үнэлгээ алдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.
Хүрэл медалийн төлөө Польшийн Анна Боровскатай барилдан боолтоор цэвэр яллаа.