Снукер биллиардын чансаа өндөр Welsh Open тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж байна. Энэхүү тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч тамирчдаас бүрдсэн шилдэг 128 тамирчин оролцож байгаа юм. Хоёр хоногийн өмнө дэлхийн аварга Австралийн Нейл Робертсон снукер биллиардын хамгийн дээд оноо болох 147 оноог Жордан Бровнтой тоглох үеэрээ авсан тухай бид мэдээлж байсан билээ. Энэ тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Харин өчигдөр дэлхийн чансааг итгэл төгс тэргүүлж буй Марк Селби Тайландын залуу тамирчин Ноппон Саенгхамтай тоглосон ба уг тоглолтод Тайланд залуу дэлхийн аваргад хожигдсон хэдий ч хамгийн өндөр оноог авч чадсан юм. Уг тоглолтыг үзүүлж байна.