Снукер биллиардын чансаа өндөр Welsh Open тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ. Энэхүү тэмцээн 1980 оноос хойш зохиогдож эхлэхдээ зөвхөн Велс тамирчдын дундах аварга шалгаруулах тэмцээн байсан бол 1992 оноос хойш олон улсын чанартай тэмцээн болж хувирсан юм. Welsh Open тэмцээнд таван удаа түрүүлсэн цорын ганц тамирчин бол Шотландын Жон Хиггинс байдаг бол домогт Ронни О Сулливан дөрвөн удаа түрүүлж байсан байна.
Яг одоо домогт Ронни О Сулливан Сандерсон Ламтай тоглож байна. Шууд дамжуулалтыг хүлээн авч үзнэ үү.