МУГТ Д.Амартүвшин өрсөлдөгчдөө цэвэр ялсаар хүрэл медаль хүртлээ
МУГТ Д.Амартүвшин өрсөлдөгчдөө цэвэр ялсаар хүрэл медаль хүртлээ

Сурталчилгаа
МУГТ Д.Амартүвшин өрсөлдөгчдөө цэвэр ялсаар хүрэл медаль хүртлээ

 

Жүдо бөхийн энэ оны эхний их дуулга тэмцээн болох "Парисын их дуулга" тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Дэлхийн шилдэг хүчтэнүүд цугласан их дуулга тэмцээний эхний өдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн -73кг жинд барилдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “Империал гоулд майнинг” компаний тамирчин, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -60кг жинд хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс -48кг жинд Г.Наранцэцэг, -52кг жинд МУГТ М.Уранцэцэг, -57кг жинд Л.Энхрийлэн нар шагналт тавдугаар байр эзэллээ.

Манай сайт монгол бөхчүүдийнхээ барилдаануудын бичлэгийг цувралаар хүргэх бөгөөд энэ удаад та бүхэндээ эрэгтэйчүүдийн -60кг жинд хүрэл медаль хүртсэн МУГТ Д.Амартүвшингийн бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэж байна. -73кг жинд барилдсан Ц.Цогтбаатарын бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

МУГТ Д.Амартүвшин Парисын их дуулгаас хүрэл медаль хүртлээ

МУГТ Д.Амартүвшин С хэсгийг тэргүүлэн барилдсан тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Алжирийн Рабахи Салимтай барилдан эхний ялалтаа авлаа. 

Гуравдугаар тойрогт Францийн Флоримонт Жолантай барилдан торгуулиар цэвэр яллаа. 

C хэсгийн аваргын төлөө Израилын Бен Дэвид Даниелтэй барилдан мөн торгуулиар цэвэр яллаа. 

Хагас шигшээд Казакстаны Стетов Елдостой барилдан харамсалтайгаар ялагдал хүлээлээ. 

Хүрэл медалийн төлөө Недерландын Цжакадоа Торникетэй барилдан торгуулиар цэвэр ялж хүрэл медаль хүртсэн юм.  

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0