Гандболын эрэгтэйчүүдийн ДАШТ эхэллээ

Сурталчилгаа
Гандболын эрэгтэйчүүдийн ДАШТ эхэллээ

 

Гандболын спорт

Гандболын спорт нь  1897 онд Дани улсад эмэгтэйчүүдийн бие бялдрыг сайжруулах зорилгоор анх үүсчээ. Улмаар олимпийн их наадмын үндсэн төрөл болтлоо дэлхий даяар түгэн дэлгэрсэн байна. Гандболын спорт нь Швед, Герман, Норвеги, Дани, Испани, Хорват, ОХУ зэрэг Европын орнуудад өндөр түвшинд хөгжсөн бол Ази тивээс БНСУ-ын эмэгтэй баг 2 удаа олимпийн аварга болж байсан түүхтэй. Одоогоор дэлхийн 200 орчим орон Олон улсын гандболын холбооны гишүүн бөгөөд нийтдээ 20 гаруй сая гаруй хүн гандболын спортоор хичээллэж байна. Манай оронд гандболын спорт 1979 оноос эхлэн хөгжиж, нийслэл Улаанбаатар хотын сургуулиудын дунд олон тэмцээнүүд явагддаг байв. Харин гандболын холбоо 1993 онд анх байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж 2000 онд Олон улсын гандболын холбоо, Азийн гандболын холбоонд гишүүнээр элссэн байна.

Эрэгтэйчүүдийн гандболын 2019 оны ДАШТ

Олон улсын гандболын холбооноос 1938 он гандболын эрэгтэйчүүдийн ДАШТ-ийг анх зохион байгуулж эхэлсэн байдаг. 1993 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулагдаж ДАШТ-д хамгийн олон удаа түрүүлсэн багаар Франц улсын баг нэрлэгдэж байгаа бол хамгийн олон медаль хүртсэн багаар Швед улсын баг жагсаж байна. 

26 дахь удаагийн гандболын эрэгтэйчүүдийн 2019 оны ДАШТ Герман болон Дани улсуудад 2019 оны 10-27 өдрүүдэд явагдана. Энэ нь анх удаа нэгээс дээш улсад ДАШТ-ийг зохион байгуулж байгаа явдал юм. Мөн түүнчлэн энэ жилийн ДАШТ-д хоёр Солонгос улс нэгдэн нэг баг болон оролцож байгаагаараа онцлог юм.  

Нийт 24 улсын баг 4 хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. 

Урьд шөнө А хэсгийн эхний тоглолт нэгдсэн Солонгосын баг болон Германы багуудын хооронд явагдаж Германы баг 19:30 харьцаагаар эхний хожлоо авлаа. 

Мөн D хэсгийн эхний тоглолт Чилийн шигшээ баг болон Данийн шигшээ багуудын хооронд явагдаж Данийн шигшээ баг 16:39 харьцаагаар эхний хожлоо авсан байна. 

 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0