Хоккейн спорт нь анх 1800-аад оны үед Канад улсад үүссэн гэгддэг. Харааны хурд маш их шаарддаг уг спортод шайбыг хүчтэй цохих үед 190км/цаг хүртэл хурдалдаг гэж байгаа. Үнэхээр тоглогчдоос өндөр хурд шаардсан уг спортыг сонирхон үзэгчдээс ч мөн харааны өндөр хурд шаарддаг байна. Хоккей нь хурдаас гадна хүчний спорт юм. Маш хурдтайгаар гулсан ирж өрсөлдөгч багийнхаа тамирчинг хананд хавсрахад багагүй өвдөлт мэдрэгдэх нь зүйн хэрэг юм.
Энэхүү спорт нь зөвхөн эрчүүдийн спорт бус эмэгтэйчүүд ч одоо энэ спортоор ихээр хичээллэх болсон байна. Яг энэ өдрүүдэд 18 хүртлэх насны эмэгтэйчүүдийн хоккейн ДАШТ-ий урьдчилсан тоглолтууд явагдаж байна.
Та бүхэндээ өнөөдөр хоккейн тоглолтын үеэр гардаг зодооны түүвэр бичлэгүүдийг хүргэхээр бэлтгэлээ.
Хэдийгээр мэргэжлийн дүрэмэнд зодоон нь хориотой байдаг хэдий ч тэмцээний үеэр зодоон гарах нь элбэг. Хойд Америкийн мэргэжлийн хоккейн лигт зодооныг албан бусаар хүлээн зөвшөөрдөг байна. Зодоон нь зөвхөн хоёр тоглогчийн дунд биш олныг хамарсан зодоон болох нь ч бий. Зарим зодооныг урьдчилан төлөвлөж гарч ирдэг нь зодоо нь хоккейн спортын салшгүй нэг хэсэг мэт.
Сүүлийн үед тоглолтын үеэр зодоон гарах нь харьцангуй багассан хэдий ч их бага хэмжээний зодоон тогтмол гарсаар байгаа юм. 2008-2009 оны улиралын үеэр нийт 734 зодоон гарсан нь лигийн тэмцээн үзэх үзэгчдийн тоог ихээр нэмэгдүүлсэн байдаг.
Манай сайт шууд дамжуулан үзүүлсэн өсвөрийн хоккейн ДАШТ-ний үеэрч хэд хэдэн зодоонтой тоглолт болсоныг уншигч, үзэгчид маань санаж байгаа бизээ.
Хойд Америкийн хоккейн лигийн шилдэг 18 зодооны түүвэр бичлэг.