Өнөөдөр үзэгч, уншигчдынхаа амралтанд зориулан 2 агуу тулаанчийн 20 гаран жилийн өмнөх тулаануудыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол 1996 болон 1997 онуудад Майк Тайсон болон Эвандер Холифилд нарын тулаан юм.
"Төмөр" хочит Майк Тайсон
1985 оноос 1996 он хүртэл мэргэжлийн боксын дэвжээг дангаар эзэгнэж байсан домогт боксчин Майк Тайсоныг мэдэхгүй хүн байхгүй бизээ. Тэрээр карьерийнхээ түүхэнд 58 тулаанд орж 50 ялалт байгуулсан юм. Үүнээс 44 тулаанд өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан байдаг. Бараг л бүх өрсөлдөгчөө хүнд цохилтоор унагахдаа ихэвчлэн нэгдүгээр үе дээр унагадаг байлаа. Тэрээр 6 хүнд л ялагдаж үзсэн. Энд түүнийг 2 жил дараалан ялж байсан ганц л хүн бий. Тэр бол Эвандер Холифилд юм.
Эвандер Холифилд
Эвандер Холифилд карьертаа 57 тулаанд орж 44 ялсан амжилттайгаар нилээн хожуу буюу 2011 он хүртэл тулалдсан байдаг. Хамгийн сүүлийн тулаанд орохдоо тэрээр 49 настай байсан юм. Хамгийн сүүлийн тулаанаа тэрээр ялалтаар өндөрлүүлсэн нь гайхамшиг гэлтэй. Түүнтэй тулалдсан Брайн Ниелсен 67 тулаанд орж 3 удаа л ялагдаж байсан ба түүнийг ялсан хоёр тулаанч нь бидний өнөөдөр онцолж буй Майк Тайсон, Эвандер Холифилд нар юм.
1996 оны түүхэн тулаан 1:
1996 оны 11 сарын 9 өдөр Майк Тайсон (30 нас) нийт 46 тулаанд орж 1 л ялагдаад байсан WBA холбооны аварга байлаа. Харин Эвандер Холифилд (34 нас) энэ үед 35 тулаанд орж 3 ялагдаад байсан юм. Энэ бол хоёр тамирчны эхний тулаан байлаа. Уг тулааны өмнө аваргын бүсийг горилогч Эвандер Холифилд дээр бооцоо тавигчдын ердөө 5 хувь л хожино гэж тавьсан байдаг. Гэвч 11 дүгээр үед Эвандер Холифилд агуу Тайсоныг технмкийн илт давуугаар буулган авч WBА холбооны дэлхийн аваргын бүсийг нь булаан авлаа.
Майк Тайсон болон Эвандер Холифилд нарын эхний тулаан бүрэн эхээрээ.
1997 оны түүхэн тулаан 2:
Аваргын бүсээ алдсан Майк Тайсон бүсээ эргүүлэн авахаар Эвандер Холифилдтэй дахин тулаанд 1997 оны 6 сарын 28 өдөр орлоо. Гэвч тэр бүсээ эргүүлэн авч чадсангүй. Үнэндээ тэрээр мансуурсан үедээ тулаанд орсон ч байж болох юм. Учир нь энэ үед Майк Тайсон хар тамхинд хэт донтсон байсан юм. Тулааны гуравдугаар үеийн төгсгөлд Тайсон "шарандаа" Эвандер Холифилдын чихийг тас хазчихлаа. Хэсэг завсарлаад тоглолтыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан ч тулаан удсангүй. Мадагүй хүний махны амтанд орсон Майк дахин чихийг нь хазсан юм. Гуравдугаар үеийн дараахь завсарлагаагаар талууд рингэн дээр муудалцаж, цагдаа нар зодооныг таслан зогсоож Холифилдийг ялагчаар зарлаж, Тайсоны тоглох эрхийг хассан билээ. Энэ тоглолтын дараа нэгэн сонирхолтой явдал болсон нь Мадам Тюссэ буюу лаан тосон баримлын музей Тайсоны баримлыг Спортын тасгаас Аймшгийн хэсэгт шилжүүлэн, хүний махаар хооллогч Ханнибал Лекторын хөшөөний дэргэд байрлуулсан гэдэг.