Хоккей ДАШТ: Орос хөвгүүд хүрэл медаль хүртэх эрхтэй

Сурталчилгаа
Хоккей ДАШТ: Орос хөвгүүд хүрэл медаль хүртэх эрхтэй

 

Дөнгөж сая хүрэл медалийн төлөө  

Тоглолт эхлээд 4 дэх минутанд Оросын 29 дугаартай Слепетс Кирил тоглолтын салхийг хагалж эхний гоолыг хийлээ. 13 дахь минутанд дахин Оросууд гоолдож нэгдүгээр үе 2:0 оноотойгоор өндөрлөв. Хоёрдугаар үеийн эхэнд Швейцарийн 18 дугаартай Нуссбаумер Валентин гоол оруулан тоглолтыг 2:1 болголоо. 32 дахь минутанд Оросын 24 дугаартай Костин Клим үнэхээр ганган гоол оруулж 3:1 боллоо.  Швейцариуд гоол оруулахын төлөө бүх хүчээ дайчлан буй нь тэдний тоглолтоос шууд харагдахаар байлаа. Ээлж дараалсан аюултай довтолгоонуудыг хийсээр байсан юм. Энд Оросын хаалгачийн ур чадварыг магтах хэрэгтэй. Хоёрдугаар үеийн төгсгөлд Швейцариуд дахин нэг гоол хийж 3:2 болгож чадлаа. Энэхүү гоол магадгүй энэ дэлхийн аваргын хамгийн ганган гоолоор бүртгэгдэх биз. Та бүхэн тоглолтын бичлэг дээрээс үзээрэй. 

Гуравдугаар үе эхлээд Швейцариуд ээлж дараалсан довтолгоонуудыг хийсээр Оросын хаалгач амжилттай хаасаар л байлаа. Энэ тоглолтын турш Швейцариуд хаалгаруу 36 удаа цохиж Оросууд харин 24 удаа цохьсон байна. Орос хөвгүүд тоглолтын 46 болон 57 дахь минутанд дахин гоолдсоноор хүрэл медалийн тоглолт 5:2 харьцаагаар Оросуудын ялалтаар өндөрлөв. 

Оросууд 2011 оноос хойш дэлхийн аваргын цомыг өргөөгүй байгаа тул энэ жил тэдний зорилго хүрэл биш байсан нь мэдээж хэрэг. 

Дэлхийн аваргын хүрэл медалийн төлөөх тоглолтын тойм бичлэг: 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0