Румын улсын Бухарест хотноо өчигдөр жүдо бөхийн Европийн зэрэглэл өндөртэй клубуудын аварга шалгаруулах Аваргуудын лигийн тэмцээн болж өндөрлөлөө.
Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 тамирчин Европийн 2 багт урилгаар барилдсан юм. Тодруулбал ОУХМ Г.Хэрлэн, МУГТ Г.Одбаяр нар Португаль улсын SCP багийн нэрийн өмнөөс барилдсан бол МУГТ Б.Мөнгөнчимэг, ОУХМ Л.Энхрийлэн нар Францын Flam 91 багийн нэрийн өмнөөс барилдлаа.
Тус тэмцээнд Европын шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 8 баг хүч үзсэн ба манай тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн багууд нь бүгд Алтан медалийн эзэд боллоо. Энэхүү багийн ялалтанд манай тамирчдын ялалтууд чухал үүрэгтэй байсан юм.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд барилдсан ОУХМ Г.Хэрлэн бүх өрсөлдөгчдөө цэвэр савж байсан бол эмэгтэйчүүдийн -57кг жинд барилдсан ОУХМ Л.Энхрийлэн мөн бүх өрсөлдөгчдөө илт илүүрхэн ялж байсан юм.
Хэрэв та финалын барилдаануудыг үзэж амжаагүй бол доорх бичлэгээс үзэх боломжтой юм.