Таван тэрбум орчим төгрөгийн шагналын сантай тэмцээн зохион байгуулагдлаа

Сурталчилгаа
Таван тэрбум орчим төгрөгийн шагналын сантай тэмцээн зохион байгуулагдлаа

Мэргэжлийн снукер биллиардын нэр хүнд, шагналын сан өндөртэй 46 дахь удаагийн "UK Championship" тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

Уламжлал ёсоор дэлхийн чансааг тэргүүлэгч 16 тамирчин болон урьдчилсан шатны 128 тамирчнаас шалгарсан 16 тамирчин буюу нийт 32 тамирчин шигшээ тоглолтод өрсөлдлөө. Энэ жилийн тэмцээний хувьд шагналын сан өсөж 1,205,000 фунт стерлинг буюу монгол мөнгөөр таван тэрбум орчим төгрөг болсон байна. 

"UK Championship" тэмцээн эхний тоглолтуудаасаа сонирхолтой тоглолтуудаар дүүрэн байсан ба түрүү жилийн аварга Зао Шинтон болон Н.Робертсон, М.Селби, М.Уиллиамс, Ж.Хиггинс нарын дөрвөн дэлхийн аварга эхний тойрогт чансаа доогуур тамирчинд хожигдон шуугиан тарьлаа.

Шигшээ тоглолтод "UK Championship" тэмцээний гурван удаагийн аварга Дин Жунхуй болон дэлхийн чансааны 9-д эрэмбэлэгдэж буй Марк Аллен нар тунан үлдсэн юм. Марк Аллений хувьд 2011, 2018 онуудад "UK Championship" тэмцээнд үзүүрлэж байсан ч хараахан түрүүлж үзээгүй байлаа. Харин энэ удаад Дин Жунхуйг 10:7 харьцаагаар буулган авч "UK Championship" тэмцээнд анх удаа түрүүллээ. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0