Жүдо бөхийн ээлжит их дуулга тэмцээн болох Абу Дабыгийн их дуулга тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсад өнөөдөр албан ёсоор эхэлнэ.
Арабын нэгдсэн Эмират улсад 2009 онд анх гран при ангиллаар зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээн энэ жилийн хувьд найм дахь удаагаа их дуулга ангиллаар зохион байгуулагдах гэж байна. Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс ердөө хэдхэн хоногийн дараа зохион байгуулагдаж байгаа тул жин, жингийн шилдэг тамирчид харьцангуй цөөн оролцож байгаа ч 65 орны 414 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгөөд байна. Ердөө хоёр жинд дэлхийн чансааг тэргүүлж буй тамирчид зодоглож байгаа ба эрэгтэйчүүдийн -60 кг жинд Олимпын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Тайванийн Ян Юун Вей, +100 кг жинд Тажикстаны Рахимов Темур нар зодоглох мэдүүлгээ өгөөд байна.
Өнөөдөр тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жин буюу эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг жингийн хэсгийн барилдаанаар барилдаанаар эхлэх ба Улаанбаатарын цагаар 14:00 цагт эхлэх хуваарьтай байна.
Монгол улсын баг, тамирчид энэ удаагийн тэмцээнийг өнжиж байна.
Абу Дабыгийн их дуулга тэмцээний сугалаа: