Түүхэн дэх хамгийн олон хүн үзсэн Хонг Конг мастерс тэмцээн өндөрлөлөө

Сурталчилгаа
Түүхэн дэх хамгийн олон хүн үзсэн Хонг Конг мастерс тэмцээн өндөрлөлөө

Мэргэжлийн снукер биллиардын шилдэг найман тамирчин урилгаар оролцдог Хонг Конг Мастерс тэмцээн өрсөлдөөн өндөртэй явагдаж өндөрлөлөө. 

 


2017 онд зохион байгуулагдснаас хойш завсарлаад байсан тус тэмцээнд энэ жил дэлхийн чансааны эхний дөрвөн тамирчин болох Р.О.Сулливан, Н.Робертсон, М.Селби, Ж.Трамп нараас гадна Хонг Конг тамирчид болох Он Еээ, Марко Фу, мөн түүнчлэн Жон Хиггинс, Марк Уилламс нарын дэлхийн аваргууд уригдан оролцсон юм. 

Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш Европ тивээс гадуур буюу Хонг Конгд зохион байгуулагдсан анхны тэмцээн болж байгаа бөгөөд шигшээ тоглолтыг 9000 гаруй хүн биечлэн үзэж сонирхсон нь мэргэжлийн снукер биллиардын тэмцээнийг үзсэн хамгийн олон үзэгчтэй тэмцээнээр нэрлэгдэх болсон байна. 

Шигшээ тоглолтод дэлхийн долоон удаагийн аварга Ронни О Сулливан Хонг Конгийн мэргэжлийн биллиардчин Марко Фу нар тунан үлдсэн юм. Марко Фугийн хувьд 2017 онд нүдний хагалгаанд орсоноос хойш спортоо түр орхиод байсан ба 2020 онд Уэлсийн нээлттэй тэмцээнд оролцсон ч Ковид-19 цар тахлын хязгаарлалтаас болж дахин тэмцээнд оролцоогүй байлаа. Хонг Конг мастерс тэмцээний хагас шигшээд дэлхийн дөрвөн удаагийн аварга домогт Жон Хиггинстэй учраа таарсан бөгөөд шийдвэрлэх өрөгт 147 оноог авч ялалт байгуулж гайхалтай эргэн ирэлтийг хийлээ. 

Ронни О Сулливан 9000 гаруй үзэгчийн өмнө Марко Фуг 6:4 харьцаагаар буулган авч Хонг Конг мастерс тэмцээнд түрүүллээ. 

Снукер биллиард сонирхогчдыг энэ сарын 16-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах Умард Ирландын цомын тэмцээн хүлээж байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0