Өнөөдөр О.Цэцэнцэнгэл, А.Адъяасүрэн нар барилдана

Сурталчилгаа
Өнөөдөр О.Цэцэнцэнгэл, А.Адъяасүрэн нар барилдана

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр хүнд жингийн барилдаанууд явагдана.

 

Энэ сарын 6-ны өдөр эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ тун өрсөлдөөнтэй явагдаж байна. Өнөөдрийн байдлаар Япон улсын баг, тамирчид таван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар ДАШТ-д оролцож буй 82 орныг итгэл төгс тэргүүлж байгаа бол Монгол улсын баг, тамирчид нэг алт (Ц.Цогтбаатар), нэг мөнгө (Э.Ариунболд), нэг хүрэл (Л.Энхрийлэн), нэг тавдугаар байр (Б.Хорлоодой) эзэлсэн амжилтаар дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна. 

Медалийн хүснэгтийг тэргүүлэгч улсууд

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100кг, эмэгтэйчүүдийн +78кг жингийн барилдаанууд явагдаж манай улсаас дараах бөхчүүд барилдана. 

Эрэгтэйчүүдийн +100кг жинд: 

  • В хэсэгт Абу Дабы, Парисын их дуулгын аварга О.Цэцэнцэнгэл эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Шинэ Зеландын тамирчинтай хүч үзэх оноолттой байна. Тус хэсгийг олимпын наадмын хошой хүрэл медальт Бразилын Рафаел Силва тэргүүлж байна. 

Эрэгтэйчүүдийн +100кг жингийн оноолт

 

Эмэгтэйчүүдийн +78кг жинд:

  • D хэсэгт Улаанбаатар, Бакугийн их дуулгын мөнгөн медальт А.Адъяасүрэн эхний барилдаанаа Литва улсын жүдочтой хүч үзнэ. 

Эмэгтэйчүүдийн +78кг жингийн оноолт

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0