Р.Дей 370 гаруй сая төгрөгийн шагнал хүртлээ

Сурталчилгаа
Р.Дей 370 гаруй сая төгрөгийн шагнал хүртлээ

Мэргэжлийн снукер биллиардын чансааны оноо олгох "British Open 2022" тэмцээнд Уэлсийн снукерч Рейн Дэй түрүүллээ. 

 

Шигшээ тоглолтод Рейн Дей энэ тэмцээнд Жад Трамп, Марк Селби нарын дэлхийн аваргуудыг буулган авсан Хойд Ирландын Марк Аллентай учраа таарсан юм. Тэд нь өмнө нь 24 удаа учраа таарахад 14 удаад нь Марк Аллен хожоод байлаа. Дэлхийн чансааны хувьд ч Марка Аллен харьцангуй дээгүүр эрэмбэлэгддэг тул бооцоо тавигчид түүнийг хожно хэмээн итгэж байсан биз. Харин эцсийн мөчид Рейн Дэй 10:7 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авч чансааны олгох дөрөв дэх тэмцээндээ түрүү хүртлээ. Ийнхүү түрүүлснээр Аваргуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх, мөн түүнчлэн ялагчийн шагнал болох 100.000 фунт стерлингийн шагнал хүртсэн нь түүний карьертаа хүртэж буй хамгийн өндөр шагнал нь боллоо. Энэ нь монгол мөнгөөр ойролцоогоор 370 гаруй сая төгрөг юм. 

Рейн Дей хоёр удаа 147 оноо авч байсан ба снукер биллиард сонирхогчдодоо зориулан 2020 оны "BetVictor Championship League" тэмцээнд түүний 147 авсан тоглолтыг сонирхуулж байна.  

Снукер биллиард сонирхогчдыг энэ сарын 6-9-ний хооронд зохион байгуулагдах Хонг Конг Мастерс тэмцээн хүлээж байна. Энэ нь шилдэг найман тамирчин урилгаар оролцдог томоохон тэмцээн юм. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0