Польш улсын Краков хотноо маргааш (есдүгээр сарын 8-ны өдөр) жүдо бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэлнэ.
Энэ сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус ДАШТ-д 59 орны 897 ахмад тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна. Ахмадын ДАШТ-д 30-аас дээш насныхан есөн насны ангилалд хуваагдан өрсөлддөг дүрэмтэй. Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас эрэгтэй 14, эмэгтэй найм буюу нийт 22 тамирчин өрсөлдөнө.
Монголын багаас хамгийн залуу нь 32 настай Б.Мөнхсайхан эрэгтэйчүүдийн -81кг жинд өрсөлдөх бол хамгийн ахмад нь 62 настай С.Оюунбилэг эмэгтэйчүүдийн -63кг жинд өрсөлдөнө.
Estoi uzegdej haragdaagui europiin ali 1 ulsad uldej harlah zorilgotoi hen negnii visanii bizness bna
Мөнгөтэй л улс юм даа, ийм хогийн юманд төсвийн мөнгөөр яваагүй л байгаасай