Чөлөөт бөхийн ДАШТ-д манай улс бүтэн багаар оролцоно

Сурталчилгаа
Чөлөөт бөхийн ДАШТ-д манай улс бүтэн багаар оролцоно

Серби улсын нийслэл Белград хотноо бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд гурав хоног үлдлээ.

Эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 33 дахь удаагийн ДАШТ-д чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГД Ц.Баярсайхан, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, МУГД Т.Сүхбаатар, Б.Баяраа, МУГТ Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг, спортын мастер С.Мөнхдуулдах нарын удирдлага дор манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм.
Манай тамирчдаас ОУХМ Ө.Батзул таван жил дараалан дэлхийн дэвжээнд зодоглож байгаа бол ОУХМ Э.Даваачимэг дөрөв, МУГТ С.Цэрэнчимэд гурав, ОУХМ М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганхуяг, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар хоёр дахь удаагаа, үлдсэн 11 тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм. 

ДАШТ-д өрсөлдөх монголын баг, бүрэлдэхүүн:

Эрэгтэйчүүд:

57 кг: Занданбудын Занабазар (Хилчин)
61 кг: Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)
65 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)
74 кг: Олонбаярын Сүлдхүү (Алдар)
79 кг: Алтанзулын Дөлгөөн (Хасу-Мегастарс)
86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)
92 кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)
97 кг: Өлзийсайханы Батзул (Хангарьд)
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)

Эмэгтэйчүүд:

50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко)
53 кг: Батхуягийн Хулан (Аврагч)
55 кг: Ганбаатарын Отгонжаргал (Алдар)
57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)
59 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Женко)
62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)
65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор)
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хүч)
72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)
76 кг: Ганбатын Ариунжаргал (Алдар)

Манай эрэгтэй бөхчүүд 1963 оноос, эмэгтэй бөхчүүд 2001 оноос ДАШТ-д оролцож эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар долоон алт, 21 мөнгө, 41 хүрэл, нийт 69 медалийг эх орондоо авчраад байна.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Заавал бутэн багаар шал арчих хэрэг юун, ганц нэг гайгуй хунээ л явуулна биз, жуулчдын хэрэг юун

  2. Tamir

    Chuluut buhiig tailbartaigaar shuud damjuulj boldoggui yumu

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0