Домогт аварга Т.Рине гэмтэл авсан ч ДАШТ-д зодоглоно

Сурталчилгаа
Домогт аварга Т.Рине гэмтэл авсан ч ДАШТ-д зодоглоно

Олимпын гурав, дэлхийн 10 удаагийн аварга домогт Т.Рине сарын дараа Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдах жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох тухайгаа зарлаад байгаа билээ. 

Тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийн үеэрээ хүнд бэртэл авч гурван долоо хоногийн турш хөлдөө гипс зүүж, суга таяг тулах шаардлагатай болсон байна. Багийн эмч нарийн мэдэгдэж буйгаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө (10 дугаар сарын 6) бүрэн эдгэх боломжтой ба тэмцээндээ оролцох болно хэмээсэн байна. Өдгөө 33 настай домогт аварга 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээсээ хойш дэлхийн аваргад зодоглоогүй байгаа билээ.  

Өнгөрөгч долоодугаар сард их дуулга ангиллын долоо дахь тэмцээндээ /Унгарын их дуулга тэмцээн/ төвөггүйхэн түрүүлсэн ч тухайн тэмцээнд түүний хүчтэй өрсөлдөгчид болох Гүржийн Г.Тушишвили, Чехийн Л.Крпалек нар оролцоогүй билээ. Харин ДАШТ-д тэд оролцох нь дамжиггүй. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0