ОХУ-ын жүдочид тэмцээнд оролцвол би дэлхийн аварга цолноосоо татгалзана

Сурталчилгаа
ОХУ-ын жүдочид тэмцээнд оролцвол би дэлхийн аварга цолноосоо татгалзана

Энэ сарын 24-26-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах жүдо бөхийн "Улаанбаатар их дуулга тэмцээн"-д ОХУ-ын 28 тамирчныг олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ нэр дор оролцохоор боллоо. 

Олон улсын жүдо бөхийн холбооноос ОХУ-ын жүдо бөхийн тамирчдыг төвийг сахисан статусаар буюу IJF-ын туган дор оролцохыг зөвшөөрсөн нь маргаан дагуулж байна. Украин улсад цэрэг, дайны ажиллагаа явуулж буй ОХУ, Беларусын баг, тамирчдыг тэмцээн, уралдаанд оролцохыг нь хориглоод байсан ч спорт нь улс төрөөс ангид байж тамирчид хохирох ёсгүй гэсэн үүднээс ийнхүү шийдвэрлэсэн байна. 

Тэгвэл энэ шийдвэрийг бусад орны тамирчид, ялангуяа Украины жүдочид эрс эсэргүүцэж байгаа ба дэлхийн аварга Ж.Зантариа олон нийтийн сүлжээнд өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. "Хэрэв ОХУ-ын тамирчид тэмцээнд оролцох бол Укрианы баг тэмцээнд оролцохгүй төдийгүй би өөрийн дэлхийн аварга цол болон бусад бүх цол, шагналаасаа татгалзах болно. Миний дуртай спортын холбоо цаад агуулгаараа дайныг дэмжиж байгаад харамсаж байна. Биднийг тэмцээнд оролцож байх хооронд Украинд хэдэн зуун хүн амиа алдаж байгааг мэдэх хэрэгтэй."

Одоогийн байдлаар "Улаанбаатар их дуулга тэмцээн"-д 28 орны 227 жүдоч бүртгүүлээд байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    зөв ш дээ харгис фашист түрэмгийлэгчид спортын тэмцээнд оролцох эрхгүй. Орос бол орёин үеийн фашист түрэмгийлэгч улс. Дэлхийн соёлт бүх хүн төрөлхтөн жигшин эсэргүүцэж байна. Хэрвээ Оросыг дэмжвэл алсдаа Хятад манайхыг эзлэх хаалга нээгдэнэ учир нь Хятад Монгол манай нэг алдагдсан газар нутаг гэж Крым Украин Оросыг хаант улсын газар нутаг гэдэг шиг түүх ярьдаг. Хятад бол Оросын үйлдлийг дэлхий нийт хэрхэн хүлээж авч байгааг тандаж боломж олдвол манайхыг эзлэх бодлоготой улс хэрвээ Орос Украиныг эзлэхэд дэлхий нийт ямар нэгэн сөрөг реакц үзүүлээгүй бол дараа нь Хятад Оросын жишгээр шууд Тайвань Монголыг эзлэх байсан гэж олон улсын цэргийг тоймч нар ярьж байна. Өмхий малнууд Оросыг дэмжвэл тэр хаалттай дарангуйлагч Путины Оросдоо очиж амьдарч Монголоос зайлаарай

  2. Зочин

    Ямар тэнэг нөхөр вэ? Путин биш өөртэйгөө адилхан бөхчүүд оролцох гээд байна шүү.Ингэж эх оронч болохгүй шүү Зандарна минь.

  3. Иргэн

    Хэн татгалзах нь тухайн хүний эрхийн асуудал. Их айлгах нь дээ.

  4. Иргэн

    Хэн татгалзах нь хувь хүний эрхийн асуудал.

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0