Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Норвеги улсын Осло хотноо зохион байгуулагдаж буй ДАШТ-ий эхний өдөр чөлөөт бөхийн 61, 74, 86, 125 кг жингүүдийн барилдаанаар эхэлж манай улсаас 61 кг жинд Т.Түвшинтулга, 74 кг жинд Э.Бямбадорж, 86кг жинд Г.Ганхуяг, 125 кг жинд М.Лхагвагэрэл нар барилдлаа.
61кг жинд барилдсан Т.Түвшинтулгын өчигдрийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Өчигдөр барилдсан бөхчүүдээс Т.Түвшинтулга, М.Лхагвагэрэл нар өнөөдөр дагах барилдаан хийх бол 57кг жинд Э.Бэхбаяр Казахстаны бөхтэй, 65кг жинд Т.Тулга Японы Кайки Ямагучи болон Кенийн Г.М Каоче нарын ялсантай, 79кг жинд Б.Бат-Эрдэнэ Энэтхэгийн бөхтэй, 92кг жинд Д.Оргилох Рио-2016 олимпын хүрэл, дэлхийн хошой аварга Америкийн Жден Кокстой барилдах тус тус оноолттой байна.
Дагах барилдаанд Т.Түвшинтулга Туркийн Эмрах Орманоглутай, М.Лхагвагэрэл Австрийн Йоханнес Людуширтай дагах барилдаан тус тус хийнэ.
Шууд дамжуулалтыг дэлхийн бөхийн төрлүүдийн холбооны https://uww.org/event/world-championships сайтаас хүлээн авч үзнэ үү.