Олимпын төрөлт таеквондогийн 24 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
Ливан улсын Бейрут хотноо зохион байгуулагдаж буй Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр пара-таеквондогийн төрөл явагдсан ба манай улсаас Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль, Х.Энхтуяа, Ц.Даваачулуу нар хүрэл медаль хүртлээ.
Өнөөдөр тэмцээний хуваарь ёсоор насанад хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байгаа ба манай улсаас дараах тамирчид тулалдана.
Эрэгтэйчүүдийн -54кг жинд: Таеквондо хөгжлийн төвийн тамирчин ОУХМ Т.Билэгсайхан эхний тойрогт Иракийн тулаанчтай хийнэ. /Гуравдугаар дэвжээний дөрөв дэх тулаан/ Хэрэв манай тамирчин эхний тулаандаа ялалт байгуулбал хүрэл медалийн тулаанаа Казахстаны тамирчинтай хийх юм.
Эрэгтэйчүүдийн -68кг жинд: Эрч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Э.Буяншагай эхний тулаанаа Иорданы тулаанчтай хийнэ. /Нэгдүгээр дэвжээний ес дэх тулаан/
Амжилт хүсье