"Токио-2020" олимпын наадмын эрхийн төлөөх таеквондогийн ази тивийн тэмцээний хоёр дахь өдрийн тулаан эхэллээ.
Энэ удаагийн эрхийн тэмцээнд манай улсаас таеквондогийн үндэсний шигшээ багийн гурван тамирчин оролцож байгаа ба манай тамирчдын танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.
Иордан улсын Амман хотноо зохион байгуулагдаж буй олимпын эрхийн тэмцээний хоёр дахь өдрийн тулаанд эрэгтэйчүүдийн -58кг жинд манай улсаас Инчеон Азийн наадмын хүрэл, Ази тивийн аваргын мөнгө, Армийн ДАШТ-ий хүрэл, Оюутны универсиад наадмын мөнгөн медальт Монголын таеквондогийн үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин М.Түмэнбаяр тулалдана. М.Түмэнбаяр чансааны дагуу 3-т эрэмбэлэгдэж байгаа ба эхний тойрогт 2019 оны Азийн нээлттэй тэмцээний аварга Филиппиний Б.К.Брайнтай эхний тулаанаа хийнэ.
Манай тамирчны эхний тулаан хоёрдугаар дэвжээний долоо дахь тулаан.
Шууд дамжуулалтыг https://www.youtube.com/watch?v=ASxVY0LBOBk линкээр орж үзнэ үү.