Манай таеквондочид олимпын эрхийн төлөө тулалдана

Сурталчилгаа
Манай таеквондочид олимпын эрхийн төлөө тулалдана

Өнөөдрөөс 65 хоногийн дараа эхлэх "Токио-2020" олимпын наадмын эрхийн төлөөх Таеквондогийн Ази тивийн тэмцээн энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдана. 

 

Монголын Таеквондогийн шигшээ багийн тамирчид одоогийн байдлаар олимпын наадамд өрсөлдөх хоёр эрхийг аваад байгаа билээ. Тодруулбал: Паратаеквондогийн төрлөөр ОУХМ Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар тус тусын жиндээ дэлхийн чансааг тэргүүлж буй тул олимпын наадамд тулалдах эрхээ аваад байна.

Тэгвэл Иордан улсын Амман хотноо зохион байгуулагдах олимпын эрхийн Ази тивийн тэмцээнд манай улсаас гурван тамирчин олимпын эрхийн төлөө тулалдана. Монголын таеквондогийн холбооны гүйцэтгэх захирал бөгөөд олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар тэргүүтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Лхагвадорж, Хур Ин Ён, О.Хосбаяр нарын удирдлага дор дараах тамирчид олимпын эрхийн төлөө тулалдана. 

Эрэгтэйчүүдийн -58кг жинд:

Инчеон Азийн наадмын хүрэл, Ази тивийн аваргын мөнгө, Армийн ДАШТ-ий хүрэл, Оюутны универсиад наадмын мөнгөн медальт Монголын таеквондогийн үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин М.Түмэнбаяр

Эрэгтэйчүүдийн -68кг жинд:

Оюутны дэлхийн аварга, Монголын таеквондогийн үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин А.Нацагдорж

ПараТаеквондогийн К44 ангиллын -75кг жинд:

Паратаеквндогийн ДАШТ-ийн хошой мөнгө, гурван хүрэл медальт, Ази тивийн аварга Монголын Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Шинэбаяр

Олимпын эрхийн төлөө тулалдах таеквондочид


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0