А.Нацагдорж олимпын эрхийн төлөө тулалдана

Сурталчилгаа
А.Нацагдорж олимпын эрхийн төлөө тулалдана

"Токио-2020" олимпын наадмын эрхийн төлөөх таеквондогийн ази тивийн тэмцээн маргааш /тавдугаар сарын 21/ албан ёсоор эхэлнэ. 

Энэ удаагийн эрхийн тэмцээнд манай улсаас таеквондогийн үндэсний шигшээ багийн гурван тамирчин оролцож байгаа ба манай тамирчдын танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү. 

Таеквондогийн төрлөөр хамгийн сүүлийн олимпын эрх олгох тус тэмцээнд 28 улсын 84 тулаанч өрсөлдөхөөр албан ёсоор мэдүүлгээ өгөөд байгаа ба эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жингийн 16 эрхийн төлөө тулалдана. Жин тус бүрийн зөвхөн финалд шалгарсан хоёр тамирчин олимпын наадам зорих тийзээ захиална гэсэн үг юм. Харин паратаеквондогийн эрхийн төлөө 12 улсын 26 тамирчин К44 ангиллын эрэгтэй, эмэгтэй зургаан жинд өрсөлдөнө.   

Дөнгөж сая сугалаа явагдсан ба маргааш манайхны салхийг хагалан эрэгтэйчүүдийн -68кг жинд ОУХМ А.Нацагдорж тулалдана. А.Нацагдоржийн сугалаа нэлээдгүй хүнд таарсан ба түүний эхний өрсөлдөгч залуучуудын олимпын наадмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл, Ази тивийн хошой аварга Узбекистаны Рашитов Улугбек байна. 

Эрэгтэйчүүдийн -68кг жингийн оноолт

Тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/

Тавдугаар сарын 21 /Баасан гараг/

14:00 цагаас эмэгтэйчүүдийн -49, -67, эрэгтэйчүүдийн -68, -80кг жингийн тулаан.

Тавдугаар сарын 22 /Бямба гараг/

14:00 цагаас эмэгтэйчүүдийн -57, +67, эрэгтэйчүүдийн -58, +80кг жингийн тулаан.

Тавдугаар сарын 23 /Ням гараг/

15:00 цагаас паратаеквондогийн олипын эрхийн тэмцээн.  

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0