Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн сонгомол бөх, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрлөөр явагдсан бол өнөөдөр сүүлийн өдрөө эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн үлдсэн таван жингийн барилдаан явагдаж байна.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох монгол бөхчүүдийн мэдээлэл болон тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Эмэгтэй чөлөөт бөхийн төрөл хоёр өдрийн турш зохион байгуулагдсан ба манай улс бүтэн багаар оролцон хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл буюу нийт долоон медаль хүртэн багийн дүнгээр тэргүүллээ. Тус мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
Азийн АШТ-ий сүүлийн өдөр буюу өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг жингийн барилдаанууд явагдаж байна. Манай улсаас өнөөдөр дараах бөхчүүд зодоглоно.
61 кг: Батсайханы Нэмэхбаяр
74 кг: Занданбудын Сумьяабазар
86 кг: Пүрэвжавын Өнөрбат
92 кг: Мөнхбаатарын Цогтгэрэл
125 кг: Доржхандын Хүдэрбулга
Манай бөхчүүдийн оноолт:
Шууд дамжуулалтыг дэлхийн бөхийн нэгдсэн холбооны https://uww.org/event/asian-championships-16?tab=results сувгаар хүлээн авч үзнэ үү.